Манай цахим хуудсанд тавтай морилно уу


“GIFFONI FILM FESTIVAL” КИНО НААДАМД МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Жил бүр 100 мянган орчим үзэгч үзэж сонирхдог, дэлхийн хамгийн томоохонд тооцогддог хүүхдийн “Giffoni Film Festival” кино наадам энэ 7 сарын 16-22-ны өдрүүдэд уламжлал ёсоор Италийн Салерно хотноо болж өнгөрөв.
дэлгэрэнгүй

ИТАЛИ, МОНГОЛЫН ПАРЛАМЕНТИЙН БҮЛГИЙН ГИШҮҮД, ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ГИШҮҮДЭД ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн парламент дахь Итали, Монголын парламентийн бүлгийн гишүүд, Засгийн газрын зарим гишүүдэд хүндэтгэлийн зоог барив.
дэлгэрэнгүй

НААДМЫН ӨДРҮҮДЭД ТУС ЭЛЧИН САЙДЫН ЯАМ АМАРНА

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 11, 12, 13, 14-нд тус Элчин сайдын яам амарна.
дэлгэрэнгүй

СОНГОГЧ ТАНЫГ ДАХИН САНАЛ ӨГӨХИЙГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дахин санал хураалтыг Элчин сайдын яамны байранд 2017 оны 7 дугаар сарын 04-ний Мягмар, 5-ны Лхагва гарагуудад 07:00 цагаас 22:00 цагийн хооронд авна.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖ НАПОЛИ ХОТЫН ДОРНО ДАХИНЫ ИХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

Элчин сайд Ц.Жамбалдорж Наполи хотын Дорно дахины их сургуулийн Ректорын урилгаар 6 дугаар сарын 21-ний өдөр тус их сургуульд зочлов. Элчин сайд их сургуулийн проректор проф. Жоржиo Банти, Ази судлалын тэнхимийн эрхлэгч проф. Микеле Бернардини, тэнхимийн проф. Донателла Гуида нартай уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй

“МИНИЙ МОНГОЛ НААДАМ” УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол наадмыг сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан алдаршуулах нь уралдааны зорилго юм.
дэлгэрэнгүй

ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Элчин сайдын яам санаачилж Сапьенца Их сургуулийн Дорно дахин судлалын хүрээлэн, Эдийн засгийн аргачлал, моделчлолын танхимтай хамтран “Өрнө, Дорнын дунд орших Монгол” дугуй ширээний уулзалт, семинар энэ 6 дугаар сарын 8-ны өдөр Ромын Сапьенца Их сургууль дээр зохион байгуулав.
дэлгэрэнгүй